Tuesday, 2024-05-07, 10:35 PM
Main » 2011 » October » 7 » Стив Жобс тайван амгалан нойрс доо!
2:46 PM
Стив Жобс тайван амгалан нойрс доо!

Технологийн салбарын агуу гvрэн "Apple” корпорацийг vндэслэгч Стив Жобс (Steve Jobs) 56 настайдаа таалал тєгслєє. "Стивийн гайхалтай эрч хvч, бvтээлч сэтгэлгээ, цєхєршгvй эрэл хайгуул корпорацийн тоо томшгvй олон шинэ санааны ундарга болж, бид бvгдийн амьдралыг ирээдvйд хєтєлсєєр ирсэн” гэж Apple эмгэнэлдээ дурьдсан байна. Стив Жобсыг 2004 онд нойр булчирхайн хорт хавдартай гэж оношилсон билээ.
"Microsoft”-ыг vндэслэгч Билл Гейтс хэлэхдээ, "Стив Жобсын бvтээсэн vйл хэргийг хэдэн vе дамжин шагшин магтах биз ээ. Тvvнтэй хамтран ажиллаж байсан нь бидний хувьд нэр тєрийн хэрэг” хэмээсэн байна. Одоо дэлхийн єнцєг булан бvрт байгаа Apple-ийн салбар дэлгvvрvvдийн гадаа хvмvvс эмгэнэлээ тасралтгvй илэрхийлсээр байна.

R.I.P Steve Jobs...
[img]http:www.altantulga.at.ua 14/201008/Steve%20Jobs/01
Тэгвэл АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама, тэргvvн хатагтай нар "Америкийн хамгийн агуу зохион бvтээгчдийн нэг Стив Жобс таалал тєгссєнд гvн эмгэнэл илэрхийлж, дэлхийг єєрчилж чадах итгэл, vнэмшилтэй, сэтгэлгээний єндєр тvвшинд хvрсэн, гайхалтай авьяастай хvн байсан” гэжээ.

Тvvнчлэн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг тvvнийг Альберт Эйнштейн, Томас Эдисон нарын адил суут ухаантан байсан гэж эмгэнэлдээ дурьдсан юм. Стив Жобс єнгєт iMac компьютер, iPod болон iPhone –ийг дэлхий дахинд "бэлэглэсэн” нэгэн. Харамсалтай нь тэр "Apple” корпорацийн iPhone –ийн хамгийн сvvлийн шинэ загвар iPhone 4S –ийг дэлхий нийтэд танилцуулсан єдєр нас барсан юм. Жобс єнгєрсєн нэгдvгээр сард эрvvл мэндийн шалтгааны улмаас тэрээр "Apple”-ийн гvйцэтгэх захирлын албан тушаалаа Тим Кукт шилжvvлсэн билээ. Албан тушаалаа єгсний дараа тэрээр "Apple корпорацийн хамгийн их ажилтай, амжилттай єдрvvд бидний урд байгаа. Тэр єдрийг би тэсэн ядан хvлээхийн зэрэгцээ єєрийн хувь нэмрээ оруулахыг хvсч байна” гэж хэлж байсан юм.
Views: 734 | Added by: GoldenTóëãà | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]