Sunday, 2024-05-19, 8:40 PM
Main » 2011 » October » 4 » Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна
1:29 PM
Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна

www.altantulga.at.ua
Энэ сарын 28-ны ням гаригт "MTV Video Music Awards” Лос Анжелест болох гэж байгаа билээ. Дэлхий дахины анхаарлыг татаж чаддаг энэхvv том наадмын тайзнаа Вандандоржийн Тулгат хэмээх нэгэн Монгол залуу уран бvтээлээ толилуулахаар болжээ. Та бvхэн В.Тулгатыг "Patient”, "Микрофоны ард”, "Short lived sanity”, "Time is flying” зэрэг дуугаар нь сайн мэдэх биз ээ. "Би 19 настайдаа хоёр удаа хорт хавдрыг давж чадсан азтан. Харин энэ боломж надад ихийг заасан..." хэмээн ярьсан сэтгэлийн тэнхээтэй, авъяаслаг энэ залуугийн тухай танилцуулгûã ¿çýöãýýå!
Би 1989 оны 7-р сарын 13-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тєрсєн. Тєрєх ёстой хугацаанаасаа ємнє тєрсєн учраас инкубаторт хоёр долоо хоногийн турш байсан. Ийнхvv би гэр бvлийнхээ гурав дахь хvvхэд буюу хамгийн бага нь болсон юм.

Би сургуульдаа бvжгийн хичээлд хамрагдаж, "Super Stars" нэртэй хип хоп бvжгийн хамтлагт хvртэл бvжиглэж байлаа. Удалгvй хэдэн жилийн дараа манай хамтлаг "Одод болохын хvслэн” тэмцээнд оролцож эхэлсэн юм. Хоёр жил дараалж орсны дараа, бид мєнгє бас хvрэл медалийн эзэд болж чадсан юм. Тvvнээс хойш удалгvй, надад ах эгч нарыгаа дагаж АНУ руу хилийн дээс алхах боломж олдсон юм.

2002 оны 1-р сарын 8-нд би анх удаа Оклахома хотын нисэх онгоцны буудалд газардаж, хязгааргvй боломж бололцооны эх оронд хєл тавьлаа. Гурван сарын дараа ээж аав хоёр минь Монголоос ирж, бид Аризона мужийн Феникс хот руу нvvсэн юм.

Ємнєд Дакота мужийн Рэпид Сити-д ахын маань эхнэр хоёр дахь хvvхдээ тєрvvлсэн болохоор манай гэр бvлийнхэн байнга оршин суух эрхтэй болов. Санта Моника-д дасаж найзалсан найзуудаа бодохоор би Лос Анжелесыг орхих хэцvv байсан ч, орхин гарах тэр мєчид би LA-г зvрхнийхээ гvнд шивж vлдээсэн юм. Удалгvй бид Вашингтон мужийн Сиатл хот руу бид нvvхээр шийдлээ.

Эхний нэг сарын хувьд би Лос Анжелесаас ирсэн шинэ сурагч хэвээр байв. Харин дараа нь бvх зvйл эхэлсэн юм. Єдєр єнгєрєх тусам толгой минь євдєх болж, євчин минь улам бvр нэмэгдэж байсан юм. Хагарах гэж байгаа мэт євдєж байсан толгойныхоо євчнєєс болж би шєнє унтаж байхдаа уйлж байлаа. Нэг єдєр, би байшингийн минь ємнє зогссон сургуулийн автобуснаас бараг хоцорч байсан ч угаалгын єрєє орчихоод, тvлхvvрээ аваад гарах гэтэл гэнэт хаалга руу мєргєчихєв. Тухайн vедээ нэг их тоолгvй сургуульдаа явсан юм. Би ангийнхныхаа хажууд, шvvгээнийхээ хажууд бvдэрч, бvр ширээгээ ч олохгvй байлаа. Яг тэр vед л надад ямар нэг зvйл огт болохгvй байгаа нь анх удаа мэдрэгдсэн юм. Ах маань намайг эмнэлэгт аваачиж, би нарийн шинжилгээ єгєв.

Рентген туяаны аппаратанд харуулсны дараа эмч намайг тархины хорт хавдартай болсон гэдгийг хэлсэн юм. Энэ хавдар нь "эпэндимома” гэж нэрлэгддэг бєгєєд залуу хvмvvст ихэвчлэн vvсдэг хорт хавдар байсан юм. Эмч намайг 5 хоногийн дотор мэс засалд орох хэрэгтэйг хэлэв. Амьдралын минь энэ мєчийг би хэзээ ч давж гарахааргvй санагдаж байсан ч гэсэн гэр бvлийнхэн маань эмчийн шийдвэрийг дагахаар шийдсэн юм. Бид Вашингтоны эрvvл мэндийн тєвд ирэхэд би хувь заяаны минь ємнє тулгараад байсан тэр сорилттой эвлэрч чадахгvй л байлаа. Хэдийгээр маш их айж, сэтгэл минь зовж байсан ч нэгэнт л давж гарах ёстой даваа гэдгийг ойлгож байсан юм.

Гэртээ ирээд нэг долоо хоносон ч гэсэн би хавдрыг vлдэгдлийг бvрэн арилгахын тулд 6 долоо хоногийн турш цацраг туяаны эмчилгээнд хамрагдав. Дєрєв дэх долоо хоногоос эхэлж vс минь унаж эхэлсэн. Єглєєд дэрэн дээр унасан vсийг харж сэрдэг байв. Эмч нар надад vс чинь ургана гэж хэлж байсан боловч хэзээ ч ургаагvй. Би сургууль дээрээ хичээл орж байх vед малгай ємсєх эрхтэй цорын ганц сурагч байв. Ангийнхан минь намайг байгаа эсэхийг анзаардаггvй ч байсан юм. Сэтгэлийг минь гуниг гутрал эзэмдэж, амьдрал минь утгагvй санагдаж, бvх зvйл зогсонги байдалд ороод байлаа. Vс минь ургахгvй гэдгийг, биеийн минь зvvн талд мэдээ алдаж байгааг vзэн ядаж байв. Амьдрахаас айж, амиа хорлох бодол хором бvр ухаан санааг минь эзэмдэж, би амьдрах хvсэлгvй болсон байсан юм.
Хавдар минь бvрэн эдгээгvй, дахин сэргэж байгаа гэдгийг сонссоны дараа дэлхий орвонгоороо эргэх шиг л болов. Би цомгийнхоо ажлыг хойшлуулж, бас ажлаасаа ч гэсэн завсарлага авах хэрэгтэй болсон. Илvv их айж байсан зvйл гэвэл энэ удаад хагалгааны єрєєнєєс гарч ирж чадахгvй бол яах вэ гэхээс vнэхээр айж байв. Сэтгэл минь євдєж байсан. Энэ мэдээг сонссоныхоо дараа илvv их бичиж, илvv их хичээж дуунуудаа бичсээр байлаа. 2007 оны 9-р сарын 21-нд, би хоёр дахь удаагаа тархины хагалгаанд орсон юм. Бvхэл бvтэн гурван цагийн дараа надад дахин нэг удаа амьдрах vнэтэй боломж олдсон юм. Тэр vед миний амьдралын зорилго юу болохыг би дэндvv ихээр ойлгож байлаа. Хvмvvст дуугаараа, єєрийнхєє тvvхээрээ дамжуулж амьдрал ямар vнэтэй вэ гэдгийг ойлгуулж тэдэнд туслах нь миний амьдралын зорилго болсон билээ.

Хагалгааны дараа зургаан долоо хоног цацраг идэвхт эмчилгээнд орж, дараа нь хоёр жилийн турш химийн эмчилгээнд хамрагдсан юм. Надад эхний цомгоо албан ёсоор бусдад хvргэх боломж хэзээ ч гарч байгаагvй бєгєєд би одоо хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна. 19 настайдаа "Маргаашгvй” нэртэй Монголын уран сайхны кинонд тоглов. Энэ киноны зохиолыг миний амьдралаас сэдэвлэсэн бичсэн бєгєєд Монголын кино театруудаар гарсан.

Тvvнээс хойш би Монголын поп од Номинжин, хип хоп дуучин Gee зэрэг олон уран бvтээлчидтэй хамтран ажилласан. Одоо би эмчилгээгээ зогсоож, бvрэн эдгэрсэн бєгєєд амьдралдаа сэтгэл хангалуун байж, бvх цагаа дуу хєгжимдєє зориулж байна. Миний энэ тvvхийг сонсоод хvмvvс амьдралаа одоо байгаагаасаа бага ч болов илvv хайрлаасай гэж би хvсч байна. Хvvхдvvд, єсвєр насныханд боломжгvй зvйл гэж байхгvй гэдгийг ойлгуулахыг би хvсч байна. Хорт хавдраар євчилж байсан залуу амжилттай уран бvтээлч болж, энэ нийгэмд єєрийн байр сууриа олж байгааг харуулахыг би хvсч байна. Би та нарт Чадна! гэдгийг чинь хэлэхийг хvсч байна. Та нар чадах болно. Баярлалаа.
Views: 419 | Added by: GoldenTóëãà | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]