Sunday, 2024-05-19, 8:47 PM
Main » 2011 » October » 1 » Howard Mongold!
11:03 AM
Howard Mongold!
Мобинет, Мобиком корпораци, Ньюком группийн урилгаар Монголд зочилсон Cагсан бємбєгийн СУПЕР ОД  Двайт Ховард гуравдах єдрєє ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасгаар зочилж тус тасагт хэвтэн эмчлvvлж буй хvvхэд багачуудтай уулзан тэдэнд тоглоом, Мобинетийн бэлгийг бэлэглэж, гарын vсэг зурж, дурсгалын зураг даруулан бяцхан хvvхдvvдийн хvслийг биелvvлсэн юм.




ЭНЭШТ-ээс гараад тэрбээр нийслэлийн 24 дvгээр дунд сургуульд зочлоход тус сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид урлаг, спортын vзvvлбэр vзvvлэн баяр хєєрєєр дvvрэн угтан авсан юм. Ховард бага ангийн сурагчдад сагсан бємбєгийн анхан шатны элементvvдийг зааж, тэдний дунд бяцхан тэмцээн явуулж, бэлэг бэлэглэж, хvvхэд багачуудтай хамт бvжиглэн тэдэнд сагсан бємбєгийн спортоор хичээллэх, эрvvл мэнд, гоо зvйн хvмvvжилтэй хvн болж тєлєвшихєд нь багахан ч гэсэн vлгэр дуурайлыг vзvvлж чадсандаа сэтгэл хангалуун нутаг буцсан юм.


 


 


 


 


 





 


 





 


 


 


Views: 1071 | Added by: GoldenTóëãà | Rating: 0.0/0
Total comments: 1
1 GoldenTóëãà  
0
hi all!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]